Ж.Сандагсүрэн: Аж ахуйн нэгжүүд ажиллаж байж иргэд орлоготой байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримталж, хэд хэдэн салбарууд,  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх саналаа УОК-т хүргүүлэхээ мэдэгдсэн. Эхний ээлжид үйл ажиллагааг нээх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа, санал болон халдвар хамгааллын дэглэмийн зааврыг боловсруулан Улсын онцгой комисст саналаа хүргүүлэх юм.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар  сахиж ажиллах  ёстой. 

Тиймээс нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон албаны хүмүүс өнөөдөр /2020.12.08/ авто болон дугуй засвар,  кофе шоп, Pizza hut сүлжээ ресторан зэрэг үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж дээр очиж ажиллалаа. 

Аж ахуйн нэгжүүд ажиллаж байж иргэд орлоготой байна гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцлов. 

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ бариад, үйл ажиллагаагаа нээх саналтай байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …