Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид зорилтот бүлгийн 300 өрхөд тусламж үзүүлэв

Монгол Улсад коронавирусын дотоодын халдвар бүртгэгдэж улс орон даяар хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн энэ өдрүүдэд олон айл өрх хүнсний хомсдолд орж буй билээ.

Иймээс Монгол Улсын Гадаад харилцааны яамны төв аппарат болон хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид нэг өдрийн цалингаа эмзэг бүлгийн иргэдийн хүнсний хангамжинд зориулан Монголын Улаан загалмайн нийгэмлэгт хандивлалаа.

Хандиваар цугларсан 18 сая төгрөгөөр нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний багцыг худалдан авч, Улаанбаатар хотын захын дүүргүүдийн зорилтот бүлгийн 300 өрхөд хүргэх ажлыг МУЗН-тэй хамтран зохион байгууллаа.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …