Дэлхий даяар Ковид-19 цар тахал тархсан үеэс хойш Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ) хүмүүнлэгийн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна. Тухайлбал, БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод Короновирусын голомтод ажиллаж байсан БНХАУ-ын цэргийн эмч, сувилагч нарт 65 сая төгрөг, ОХУ-ын Бүх оросын ахмад дайчдын “Дайчин нөхөрлөл” олон нийтийн байгууллагын анд нөхдөд 20 мянган амны хаалт хандивласнаас гадна Тээврийн цагдаа, Улаанбаатар тохижилт үйлчилгээний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тавантолгой түлш компани, Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлэг зэрэг байгууллагын алба хаагчдад нийт 20 сая орчим төгрөгийн эд материалын тусламж үзүүлээд байна.
Цар тахлын халдвар манай орны дотоодод илэрч, бүх нийтийн бэлэн байдал тогтоосон хүндхэн өдрүүдэд өвчин эмгэгтэй тэмцэх фронтын тэргүүн эгнээд амь хайргүй тэмцэж буй эмч сувилагч нартаа сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор МЦНХ-оос санаачлан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид, тэдгээрээс бэлтгэл чөлөөнд гарсан ахмадуудаа уриалж, хандивын аян өрнүүлсэн билээ.
Хандивын аянд МЦНХ-ны гишүүд, дэмжигчид идэвхтэй оролцож 50 сая төгрөгийг цуглуулаад байна. Тухайлбал, дараах нэр бүхий хүмүүс нэг саяаас дээш төгрөгийн хандив өргөжээ:
1. Э.Болорхүү, Кристалл топ майн ХХК, 20 сая төгрөг
2. С.Амарбаясгалан, Иргэн, 3 сая төгрөг
3. Ц.Тогоо, МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2 сая төгрөг
4. Б.Энх-Амгалан, МЦНХ-ны Удирдах зөвлөлийн дарга, 2 сая төгрөг
5. Л.Алтангэрэл, Ерөнхий сайдын зөвлөх, МЦНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, 2 сая төгрөг
6. С.Баатаржав, МЦНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, 2 сая төгрөг
7. Ж.Батсайхан, МЦНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, 2 сая төгрөг
8. М.Ягаан, МЦНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, 1 сая төгрөг
9. Хилчин генералууд, Төрийн бус байгууллага, 1 сая төгрөг
10. Д.Цогтгэрэл, 021 дугаар ангийн 1984-1987 оны цэрэг, 1 сая төгрөг
11. Сономдавга Болдбаатар, Иргэн, 1 сая төгрөг
12. Ө.Болдсайхан, Иргэн, 1 сая төгрөг
13. Хурандаа Т.Галбадрах, Өмнөд Суданаас, 1 сая төгрөг
14. Баярмөнх, Львов клубын тэргүүн, 1 сая төгрөг.
Хандивын хүрээнд цугларсан 50 сая төгрөгийг Улсын онцгой комисстой зөвшилцсөний үндсэн дээр өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, МЦНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Энх-Амгалан, МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо нар Цэргийн төв эмнэлгийн хамт олонд МЦНХ-ны байранд гардуулан өглөө.