2020 онд цэргийн жинхэнэ албанд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөл болгож Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч И.Бакытжантай цөөн хором ярилцлаа.
Эрхэм байлдагч та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ийсаагийн Бакытжан гэдэг, 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн. МУИС-ийг Газар зохион байгуулалт-кадастр мэргэжлээр төгсөөд “Монголросцветмет” ХХК-д ажлын анхны гараагаа эхлүүлсэн жирийн нэгэн залуу. Ажлаа хийж байхад маань цэргийн зарлан ирсэн, би ч дуртайяа явахыг хүссэн. Хүсэл мөрөөдлийн дагуу өнөөдөр алдар түүхт Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байна даа.
Цэрэгт ирэхээс өмнөх таны бодол, цэрэгт ирсний дараах таны бодол?
-Мэдээж тэнгэр, газар шиг ялгаатай. “Цэрэгт ямархуу байдаг бол, сургалт бэлтгэл нь чанга болов уу” гээд л зөндөө төсөөлж бодсон. Цэргийн байрандаа орж ирээд яг л кинонд гардаг шиг хоёр давхар байхыг орыг хараад бас сайн төсөөлөгдөхгүй л байсан. Өөрөөр хэлбэл, дасахгүй байсан гэсэн үг. Харин 10 хоногийн дараа нэг горимд ороод суралцаад, жагсаалын бэлтгэл ороод эхэлсний дараа эр хүн бүрийн цуглах ёстой ямар сайхан орчин байдгийг нь мэдэрсэн. Ер нь бодоод байхад цэргийн албыг өөрийн биеэр хааж байж эх орны үнэ цэн, цэргийн алба хаагчдын ажил, үүргийг маш сайн ойлгодог юм байна. Монголын сайхан эх орноо, ард түмнээ айх аюулгүй, амар жимэр амьдруулах энэхүү эрхэм агаад хариуцлагатай үүргийг мянга мянган жил монгол цэрэг нуруундаа үүрч, өнөөгийн бидэнд буухиалан хүргэсэн. Энэ дайчин уламжлалыг түүчээлэн хугацаат цэргийн албаа хааж байгаадаа үнэхээр баяртай байгаа. Энэ завшааныг ашиглаад ээж, аавдаа мэндчилгээ дэвшүүлж болох уу?
Тэгэлгүй яах вэ?
-Хайрт аав, ээж, дүү нар болон найз охин, намайг таньдаг бүх хүмүүст энэ өдрийн мэнд дэвшүүлье. Та нар минь цар тахлын үед өөрсдийн эрүүл мэндэд анхаарч, хорио цээрийн дэглэмийг сайн сахиж байгаа гэдэгт итгэж байна. Хүүдээ битгий санаа зовоорой. Эх орноо түшсэн эр хүн алздаггүй гэдэгчлэн хүү нь маш сайн байгаа. Олон найз нөхөдтэй болсон. Тэд маань үргэлж намайг дэмждэгт нь их баяртай явдаг шүү.
Ахмад Т.Мягмарсүрэн (Зэвсэгт хүчний 120 дугаар анги)