ХӨСҮТ, ЭМЯ, ГХ-ны яам хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн Халдвартын клиникээс эдгэрч гарсан, хөнгөн хүмүүсийг Яармаг дахь 300 ортой эмнэлэгт тусгаарлан ажиглаж байгаад эмнэлгээс гаргаж байгаа. Өнөөдөр 89 хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжлээ.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 941 халдварын тохиолдлоос одоогоор 473 хүн буюу 50.3 хувь нь эдгэрээд байна. Эрүүл мэндийн ажилчид мэргэжлийн ур чадвараа гаргаж, халдварыг эмчлэх үйлсэд амжилт гаргаж, нийт тохиолдлын 50 хувийг нь эмчилж эдгээсэн нийт эмчдээ талархлаа илэрхийлье.
Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг болон Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 459 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүн нэг, хүнд гурав, хүндэвтэр 32, хөнгөн 423 хүн байна” гэж мэдэгдлээ”гэлээ.