“Алтай холдинг” ХХК-ийн санаачилгын дагуу “Бүх нийтийн бэлэн байдлын үед ард иргэдээ хүнсээр хангах үүрэг”-ээ ухамсарлан, хичээнгүйлэн ажиллаж буй И март хайпермаркет нийт 800 гаруй ажилчдаа урамшуулсан, хүнсний бараа бүтээгдэхүүн өгсөн талаар мэдээлж байсан билээ.
Ажилчид нь ч үүнд маш их талархаж байгаагаа, компаниараа бахархаж буйгаа сошиал сувгаар дамжуулан давалгаалан илэрхийлж байсан юм. И март хайпермаркет ХХК-ийн зарим ажилтан, албан хаагч компаниас өгсөн хүнсний хангамжийг өөртөө авалгүй тусламж илүү хэрэгтэй байгаа хүмүүст хандивлах саналыг гаргасан байна. Үүнийг нь компанийн зүгээс дэмжин өнөөдөр амжиргааны түвшин доогуур, олон хүүхэдтэй ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настан гэх мэт нийт 200 өрхөд хүнсний бараа бүтээгдэхүүн хандивласан байна.
И март нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Итгэл найдвараа хуваалцъя” аяныг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн” цагаас хойш л гэхэд өнөөдрийг хүртэл “Фүүд банк”, “Онцгой нөхцөлд эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий 400 гаруй аранз” хүлээлгэн өгсөн, И мартын хайпермаркетингийн нийт 800 ажилчиндаа “Хүнсний хангамж өгсөн мөн халдвар хамгааллын дэглмийг И мартын орчинд бүрдүүлэхэд онцгой анхаарсан зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.