Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Залуучуудын Ко Лаб төсөл, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран “Идэвхэжсэн 2030 Монгол Энтерпрайзинг эрэл” онлайн вебинарыг арванхоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Тус арга хэмжээнд Монгол Улс болон азийн бусад улс орны старт-ап компаниуд ирээдүйн бизнесийн чиг хандлага, энтрепренер хүний хөгжүүлэх ур чадварууд, боломжийг олж харж бизнес болгон хэрэгжүүлэх, Ковид-19-ийн өмнө ба дараах бизнесийн боломжууд сэдвээр Kahoot, Mentimeter, Zoom цахим платформуудыг ашиглан панель хэлэлцүүлэг хийн, тэмцээн уралдаан, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм.
Залуучуудын Ко Лаб төсөл нь манлайлал, нийгмийн инновац болон нийгмийн энтрепренершип үйл ажиллагааг дэмжих, нэмэгдүүлэх зарчмаар тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд дэлхийн 25 улсад хэрэгжиж буй залуучуудын нийгмийн энтрепренершип хөдөлгөөний томоохон төслийн нэг юм.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР