“Гал үндэстэндээ туслая” хандивын аян эхэлжээ

1(9)“Урт нэрт хуулийн төсөл”-д өөрчлөлт шинэчлэлт оруулахтай холбоотойгоор өнгөрсөн 9-р сарын 16-ны өдөр “Гал Үндэстэн” холбоо жагсаал зохион байгуулж улмаар төрийн ордон руу буудсан хэрэг гарсан билээ. Үүний улмаас тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнийг хориод байгаа юм.

Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан Голомт-ЦЭХ ТББ-аас “Гал үндэстэндээ туслая” хандивын аяныг эхлүүлсэн байна. 

Гал үндэстэндээ туслая!

“Гал Үндэстэн Холбооны нөхөд Монгол Улс, үндэстний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын үндсийн үндэс болсон газар шороо, нутаг ус, байгаль дэлхийгээ, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг тээгч бэлчээрийн мал аж ахуйн үндэс болсон нутаг бэлчээр, гол усаа цэвэр ариунаар нь хойч үедээ үлдээхийн төлөө өөрсдийн сэтгэл зүрх, оюун санаагаа зориулж, эд хөрөнгө, цаг зав, ажил төрөл, амин зуулгаа огоорон эрүүл мэнд, амь насаа золиослон тэмцсээр ирлээ.

        Өнөөдөр тэд тайван замаар, хүч үл хэрэглэх зарчмаар тэмцэж ирсэн боловч тэдний тавьсан зөв шударга шаардлагыг хүлээж аваагүй, улс үндэстнийхээ эрх ашгийн эсрэг ажилладаг дүлий төр засагт сануулга өгч, зэвсэг агссаныхаа төлөө “зандалчин, алан хядагч” нэр зүүж, хилсээр ял үүрэх болчихоод байна.

        “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж үг бий. Тэд бидэнтэй л адилхан ар гэртэй, хань ижилтэй, үр хүүхэдтэй улс. Ар гэрт нь ямархан хүнд байгааг та бүхэн төсөөлөөд нэг үзэгтүн. Тэдэнд хоригдсон хүнээ эргэх, өмгөөлөгч олох, хөлслөх, ажил төрлөө зохицуулах гээд олон ажил ундарч, хүнд сурталтныг царайчлах, элдэв хавчлага дарамтад учрах зэрэг түмэн бэрхшээл тулгарч байгаа нь дамжиггүй. Бид энэ үед нь тэдэнд бага ч болов сэтгэлийн дэм өгч, мөнгөн хандив өргөх, хууль эрх зүйн үйлчилгээ авах, эрхээ хамгааалахад нь туслах зэргээр өөрсдийн сэтгэл, чадал, боломжоороо гар сунгацгаая!

        “Өгъе гэвэл ганцаасаа”, “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэж ардын маань сургааль бийг санацгаая! Хандивыг долоо, долоон хоногоор тасалбар болгон багцалж, Монголд байгаа Гал Үндэстэн Холбооны гишүүн, итгэмжлэгдсэн хүнд хандивлагчдын нэрстэй хамт хүлээлгэн өгнө. Дэмжиж байгаа хүн бүр идэвхитэй оролцно уу” гэжээ.

index

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …