НДОК:Налайх дүүрэгт батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тогтоогоод байна

Налайх дүүрэгт коронавирусын нэг тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг сувилагч бөгөөд нөхөр хүүхдийн хамт ХӨСҮТ-рүү тусгаарлаад байна.

Мөн тухай иргэний ойрын 3 иргэний хавьтлыг шуурхай тогтоож хяналтандаа авсан бөгөөд дам хавьтлуудыг өнгөрсөн шөнө мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж илрүүлэн тогтоогоод хяналтанд аваад байна.

Иймд иргэд та бүхнийг айж сандралгүйгээр, албан ёсны эх сурвалжаас үнэн бодит мэдээллийг авч, халдвар хамгааллын дэглэмээ сахин, аль болох гэрээсээ гарахгүй, зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг уриалж байна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …