УОК: Зөвшөөрөгдөөгүй салбарын иргэд хувийн машинаар явахыг хориглоно

12-р сарын 23-наас 2021 оны 1-р сарын 6-ныг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр иргэдийг хувийн автомашинаар зорчихыг мөн хориглож байна. Тиймээс иргэд Засгийн газраас гаргасан гэртээ байх шийдвэрийг хэрэгжүүлэхийг уриалж байна.

Улаанбаатар хотод 411 мянган өрх байдгаас 205280 өрх автомашинтай. 12-р сарын 23-наас эхлэн үйл ажиллагааг нь зөвшөөрсөн салбарын өмнөх QR зөвшөөрөлтэй автомашинуудын зорчих эрх сэргэнэ. 

Ингэснээр нийслэлд 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Нийтийн тээврийн автобус, таксиг үйлчилгээнд явуулна. Хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд нэг автобусанд 12-15 хүн суулгах зохицуулалт хийнэ. 

Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд такси үйлчилгээний 800 гаруй автомашинд QR код олгоно. Такси үйлчилгээ эрхлэгчдэд хяналт шалгалт хийсэн, одоо эрүүл мэндийн дэглэм мөрдүүлээд 12-р сарын 23-наас эхлэн 800 такси, 900 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явна. 

Нийтийн тээврээр зорчиход иргэд картаа цэнэглүүлэх хэрэг гарна. Автобусны жолооч бэлэн мөнгө авах эрхгүй бөгөөд энэ нь халдвар дамжуулах эрсдэлтэй хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …