МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг томилжээ

     Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн хурал болж, шинэ Ерөнхий захирлыг томилжээ. Хуралдаанаар Н.Амарбаяр, С.Баярмөнх нар нэрээ татсан байна. 

Улмаар Үндэсний зөвлөлийн 14 гишүүн хуралдаж оролцож, 11 нь Н.Дэмбэрэлийг дэмжсэнээр дөнгөж сая түүнийг Ерөнхий захирлаар томилсон байна. 

Н.Дэмбэрэл нь хүүхдийн эмч, эдийн засагч мэргэжилтэй.

2006-2008 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 оноос МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, 2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2018 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндингийн зөвлөлийн ажлын албаны даргаар ажилласан туршлагатай. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …