Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/1320 тоот захирамж гаргалаа

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарлаа.  

Захирамжийн агуулга нь бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлэх  арга хэмжээ, иргэдийн зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот руу орж гарах товчоодын ажиллах журам,  нийтийн тээврийн үйлчилгээний ажиллах  горим, хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулах цагийн хуваарь болон цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор зохион байгуулж хэрэгжүүлж байгаа эдгээр үйл ажиллагаа, заавар, зөвлөмжийг  иргэд, олон нийтэд сурталчлан таниулахад  чиглэжээ.  

Мөн нийслэлийн иргэдийг коронавируст халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх,  халдварын тохиолдол бүртгэгдсэн байршилд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, халдваргүйжүүлэх зэрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгалаа. Захирамжид “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд  хязгаарлалт тогтоохгүй төрийн  байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан  байна.  

А/1320 тоот захирамжийг бүрэн эхээр нь хавсралт файлаас татаж үзнэ  үү. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …