2020 оны 12-р сарын 24-ний байдлаар нийт 11800 хүний сорьцод шинжилгээ хийхэд 6 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал 5 хүн /давтан шинжилгээ/, 12-р сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүнд халдвар илэрсэн байна.
Монгол Улсын хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 1069 боллоо.
Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 605, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 393 байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
• Улаанбаатар -279
• Сэлэнгэ -217
• Дархан-Уул -45
• Дорноговь -32
• Орхон -25
• Говьсүмбэр -4
• Архангай -3
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
• Баянгол дүүрэг -40
• Баянзүрх дүүрэг -143
• Чингэлтэй дүүрэг -14
• Сүхбаатар дүүрэг -27
• Сонгинохайрхан дүүрэг -28
• Хан-Уул дүүрэг -25
• Багануур дүүрэг -1
• Налайх дүүрэг -1
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 476 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна.
Биеийн байдал маш хүнд 3, хүнд 4, хүндэвтэр 55, хөнгөн 414 хүн байна.