БЗД: Амгалан хотхоны орцны хаалга эвдэрсэн тул, гагнаж хаалгыг зассан

Өнөөдөр цахим орчинд цацагдсан БЗД-ийн Амгалан хотхоны орцны хаалгыг гаднаас нь гагнажээ” гэх мэдээлэл худал болохыг мэдэгдэж  байна.

Цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг тодруулахад “орон сууцны хаалга эвдэрсэн тул, гагнаж хаалгыг зассан. Ямар нэгэн байдлаар айлын хаалгыг хааж, түгжсэн зүйл байхгүй” гэдэг мэдээллийг өглөө.

Коронавирусийн цар тахлын онцгой нөхцөлд худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээж, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхгүй байхыг хүсье.

Баянзүрх дүүргийн онцгой комисс

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …