Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 94 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртлэх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. 

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж байна. Дээрх хугацаанд товчоодоор 1417 автомашин нэвтэрч, 1142  тээврийн хэрэгсэл гарсан байна.  Энэ хугацаанд нийт 4979 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн  бөгөөд сэжигтэй тохиолдол  илрээгүй байна.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …