ХӨСҮТ: Зургаан хүнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Өчигдөр улсын хэмжээнд 8863 хүнд шинжилгээ хийснээс 6 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Нэмж бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой иргэд байна. Тодруулбал, өвчтөн 2, сахиур 1, гэр бүлийн хавьтлын 3 хүнээс коронавирусийн илэрсэн байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх голомтуудын хавьтлын шинжилгээнд шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

-Улаанбаатар хотод- 285

-Орхонд-25
– Архангайд-3
-Сэлэнгэд-217
-Дархан-Уулд-45
-Говьсүмбэр-4
-Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.


Улсын хэмжээнд “COVID-19”-ийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1075 болсноос 584 хүн эдгэрээд байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 482 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 6, хүндэвтэр 57, хөнгөн 416 байна.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод анхны халдвар бүртгэгдсэн арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 142 тохиолдолд бүртгэгдлээ. Үүнээс өвчтөн 75, сахиур 24, эмнэлгийн ажилтан 17, гэр бүлийн 26 хүн халдвар авчээ. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтал 1428 хүнийг илрүүлж шинжилгээ авснаас сүүлийн 24 цагт 45 хавьтлыг нэмж судалгаа шинжилгээнд хамруулаад байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …