АНУ-ын чөлөөт бөхийн домог Дэн Гейбл “Эрх чөлөөний медаль”хүртэв

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны “Алдрын танхим”-ын гишүүн, олимп, дэлхийн аварга Дэн Гейбл АНУ-ын хоёр дээд шагналын нэг “Эрх чөлөөний медаль”-аар шагнуулав.

Өдгөө 72 настай тэрбээр эхнэр, үр хүүхэд, ач зээ нарын хамт “Цагаан ордон”-д зочилж ерөнхийлөгч Дональд Трампаас гардан авчээ.

Спортын алдартнуудаас Жесси Оуэнс, Бейб Рут, Пол Брайант, Пэт Саммит, Жон Вуден нар тус шагналыг хүртжээ.

Дэн Гейбл XX зууны АНУ-ын чөлөөт бөхийн шилдэг тамирчин, дасгалжуулагчаар тодорсноос гадна тус улсын шилдэг 100 тамирчны жагсаалтад багтсан. Түүний шавь нараас олимпийн 4 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтан төрсөн юм.

https://youtu.be/cZzKIWSuLMc

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …