А.Амбасэлмаа: 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүний сорьцод коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүний сорьцод коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 16 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 10 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос эхтэй бөгөөд хоёр нь өвчтөн, найм нь гэр бүлийн хүн байна.

Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ явуулж байгаа эмч, сувилагч, ариутгагч нар байна. Эдгээр хүмүүс ажиглалт тусгаарлалтынхаа долоо дахь хоногт халдварт илэрсэн байна.

Баянзүрхийн дэгдэлт нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 194 болж байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 19 байгаа бөгөөд их эмч зургаа, сувилагч найм, үйлчлэгч гурав, эм зүйч, жолооч нэг нэг байна. Гэр бүлийн гишүүдээс 59, өвчтөн 86, сахиур 24, хавьтлаас зургаан хүн халдвар авсан байна.

Сүүлийн 24 цагт зургаан аймагт халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд голомтлон гарч байгаа 666 тохиолдол бүртгэгдсэн байна. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1137 болсноос 711 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгийн эмнэлэгт нийтдээ 416 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 350 хүн эмчлэгдэж байна.”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …