Хүүхдийн хүйсийг төрөхөөс нь өмнө тодорхойлж болохгүй

2476004-children_of_pedyari-indiaЭнэтхэг гэр бүлүүд охин хүүхдээс илүү хүүг эрхэмлэн үздэг. Ялангуяа нийгмийн дээд давхаргынхан удам залгах үртэй болохыг хүсдэг аж. Үүний улмаас Энэтхэгт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш харьцаа ал­дагдсан. Тиймээс тус улс эхийн хэвлийд байгаа хүүхдийн хүйсийг тодорхойлохыг хо­ригложээ.

Учир нь хэвлий дэх хүүхдээ охин, хүүг нь мэ­дэхгүй учраас бүрэн тээж, хүй­сийн тэгш харьцааг тэн­цүүлнэ гэдэгт найдаж байгаа аж. Гэсэн хэдий ч эмч нар маш их эрсдэлийн дунд хүүхдийн хүйс тодорхойлох үйлчилгээ явуулсаар байгаа гэнэ.

 Хэрвээ эмч нар ирээ­дүйн эцэг, эхчүүдэд ийм үйл­чилгээ үзүүлсэн нь илрэх юм бол тодорхой хэмжээний шийтгэл хүлээнэ.

Одоогоор энэ хуулийг зөрчигсөд хэр олон байгаа нь тодорхойгүй байгаа аж. Хэдий тийм ч хүйс то­дорхойлж, жирэмс­лэлтийг таслуулах энэ аргаар Энэт­хэгийн эмч нар 100 гаруй сая ам.дол­ла­рын ашиг хүртэж байгаа гэж үздэг байна.

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …