Хоёрдугаар сарын 1-нээс халдваргүй аймгуудад ЕБС-ийн танхимын хичээлийг нээнэ

Коронавирусийн халдвараас шалтгаалан улсын хэмжээнд танхимын хичээлийг зогсоогоод байгаа. ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 1-нээс сурагчдын амралт дуусах юм.

Тиймээс цаашдаа ЕБС-ийн тахимын хичээлийг нээх, эсэх талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.Тэрээр “Хоёрдугаар сарын 1-нээс халдваргүй бүс нутгуудад танхимын сургалтыг цахим сургалттай хослуулан явуулахаар ярьж байна.  Гэхдээ нөхцөл байдал яаж эргэхийг бид мэдэхгүй. Тиймээс өнөөдөр баттай хэлж чадахгүй. Давхар явуулна гэж холбогдох бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …