Нэгдүгээр сарын өрнийн зурхай

ХОНЬ

Ажил хэрэг: Ангараг гаригийн байрлал энэ сард таны ажил үйлсэд сайнаар нөлөөлнө. Бие дааж аливааг хийх гэж зүтгэлгүй бусдын тусламжийг аван хамтарч ажиллахыг зөвлөж байна. Мөн өөрийн хүсэл сонирхлоо сонсож, хийхийг удаан хугацаанд хүсч байсан зүйлээ оролдоод үзээрэй. Таны шулуун зан, хурц үг хэл асуудалд оруулж болзошгүй тул шаардлагатай үед дуугүй өнгөрөх хэрэгтэй асуудлууд тулгарна.

Хайр дурлал: Таны хосын анхаарал халамж энэ сардаа их байх төлөвтэй байна. Түүнээс томоохон зүйл гуйхаар төлөвлөж байгаа бол сарын дунд үеэр асуувал од эрхэс танд тусална.

Эрүүл мэнд: Энэ сард эрүүл мэнддээ анхаарч хоолны дэглэм барих, эмчид үзүүлэх зэргээр өөрийн эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Гэдэс тань энэ сард эмзэг байх хандлагатай тул түүнийг сайн асарч тойглон, хамаагүй хоол идэхгүй байхад анхаарууштай.

ҮХЭР

Ажил хэрэг: Үхрийн ордныхон энэ сард өнгөрсөн сарынхаа стрессээс ангижирч шинэ сайхан зүйлстэй учрахад өөрсдийгөө бэлдэж болох нь. Өнгөрсөн хугацаанд таныг зовоож байсан асуудлууд цэгцэрч, эрч хүч нэмэгдэх гайхалтай шинэ сар таныг хүлээж байна. Эцэг эхдээ цаг зарцуулах шаардлагатайг од эрхэс танд сануулж байна.

Хайр дурлал: Энэ сард аялалд гарахаар төлөвлөсөн бол хойшлуулвал буруудахгүй. Үхрийн ордныхон шинэ онд аз, одтой гишгэж орох төлөвтэй байгааг од эрхэс дамжуулж байна.

Эрүүл мэнд: Бархасбадь гаригийн байрлал таны эрүүл мэндэд нөлөөлөх тул согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг од эрхэс сануулж байна. Мөн хуучны муу зуршлууддаа дахин автаж болзошгүй тул цэвэр агаарт гарч, аль болох бага стресстэх нь зүйтэй.

ИХЭР

Ажил хэрэг: Ихрүүд энэ нэгдүгээр сард томоохон өөрчлөлтөд бэлэн байснаар тэдэнд сайхан зүйлс хаалгаа нээх болно. Сарын эхний 17 хоногт танд Аладдины шидэт дэнлүү шиг томоохон олз тохиох тул энэхүү боломжийг битгий алдаарай. Нэгдүгээр сар таны хувьд адал явдал ихтэйн дээр завгүй ажлын өдрүүдээр дүүрэн байх бололтой. Олон нийтэд илтгэл тавих, зөвлөгөө өгөх зэрэг ярилцлагад уригдаж үзэл бодлоо илэрхийлэх боломж тохиож магадгүй. Энэ сард таны оюун ухаан хамгийн сэргэг дээрээ байгаа тул энэ боломжийг зөвөөр ашиглаж хийж бүтээн шинийг эрэлхийлэх хэрэгтэй.

Хайр дурлал: Нэгдүгээр сарын 16, 17-ны өдөр таны энэ сарын онцлох чухал өдрүүд байх тул хостойгоо хоёулахнаа агаар салхинд гарах зэргээр амарч өнгөрүүлээрэй. Мөн гэртээ байгаа хэрэггүй зүйлсээсээ ангижрахыг зөвлөж байна.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал энэ сард тогтуун тайван байх тул өнгөрсөн сарын анхаарал халамжаа битгий багасгаарай.

МЭЛХИЙ

Ажил хэрэг: Мэлхийн ордныхон энэ сард их зөнч, мэдрэмтгий байх нь. Энэ сард олон зөнтэй зүүд зүүдлэх тул зүүдэндээ сэрэмжтэй байхыг од эрхэс зөвлөж байна. Энэ сард бусдаас тусламж нэг их найдалгүй өөрөө шаргуу хөдөлмөрлөхгүй бол эцэст нь юу үгүй болж магадгүй. Нэгдүгээр сарын 27-ны өдөр танд Санчир гарагийн нөлөөллөөр хэрэгтэй энерги тань нэмэгдэх тул тэр хүртэл бага стресстэж, тайван байхыг анхааруулж байна.

Хайр дурлал: Хайр дурлалын амьдрал тань энэ сард нэг шат ахих тул 19-20-ны өдрүүдэд анхааралтай байж боломжийг алдаж болохгүй.

Эрүүл мэнд: Ажил болон эрүүл мэнддээ цаг зарцуулж, шинэчлэл хийснээр нөхцөл байдал сайжирна.

АРСЛАН

Ажил хэрэг: Арслангийн ордныхон энэ сард санхүүгийн байдалдаа хянамгай байхыг од эрхэс анхааруулж байна. Энэ сард төлөвлөгөөгүй зардлууд их гарах тул сайн төлөвлөгөөтэй хандаж байж сүүлийн хоёр долоо хоногтоо санхүүгийн хүндрэлд орохгүй байж чадна. Энэ сард боловсролдоо оруулах хөрөнгө оруулалт нь танд үр өгөөжөө хурдан өгөх болно.

Хайр дурлал: Ганц бие арслангуудын хувьд од эрхэс 8-ны өдөр гайхалтай учрал тохиож магадгүйг зөгнөжээ. Боломж тохиовол битгий алдаарай.

Эрүүл мэнд: Ажилдаа хэт их цаг зарцуулснаас болж эрүүл мэнд муудан, хууч өвчин сэдэрч болзошгүй тул хэт их ажиллалгүй эрүүл мэнддээ анхаараарай.

ОХИН

Ажил хэрэг: Ажлын хамт олныхоо дунд шаргуу хөдөлмөр зүтгэлээрээ таны нэр хүнд энэ сард өснө. Бусдаас тусламж хүсэхэд буруу зүйл байхгүйг санаж, ажлын хамт олонтойгоо хамтарч ажиллах нь энэ сарын ажилд тустай. Ажлын цагаа хэтрүүлэн ажиллах нь бүтээмжийг өсгөхгүй тул илүү цагаар ажиллаж өөрийгөө зовоох хэрэггүй.

Хайр дурлал: Энэ сард таны анхаарлыг олон хүн татаж болзошгүй тул бүгдэд нь татагдаж цагаа дэмий үрэлгүй зүүд, зөн совиндоо найдахыг зөвлөж байна. Хостой охины ордныхон хостойгоо хамт аяллаар явах, агаар салхинд гарах нь та хоёрын дунд үүсээд байгаа асуудлыг хурдан шийдэхэд тус болно.

Эрүүл мэнд: Охины ордныхон энэ сардаа эрүүл мэнддээ анхаарах нь нэн чухал байна. Фитнесээр хичээллэх, дэглэм барих, хооллолтондоо анхаарах зэрэг эрүүл амьдралын хэв маягт урин дулаан цаг ирж буй учир шилжих шаардлагатай болж байна. Ханиад болон бусад халдварт өвчнүүдээс сэргийлэхийг од эрхэс зөвлөж байна.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг: Карьераа дөнгөж өөрчилсөн болоод, шинэ ажилд орсон жинлүүрийн ордныхон энэ сард ихээхэн сорилттой тулгарна. Амралтын өдрүүдийг ажлаасаа хол өнгөрөөж, өөрт тохирох стресс тайлах аргуудыг туршиж үзэн стрессээсээ аль болох ангижрах хэрэгтэй. Та энэ сард олон сорилттой тулгарах хэдий ч өөдрөг байж, шинэ санаануудаа хэрэгжүүлж чадна.

Хайр дурлал: Хайр дурлалын хувьд энэ сар таатай байх бөгөөд хостойгоо чөлөөт цагаа сайхан өнгөрөөх боломжууд олон тохионо. Шинэ оноо аз жаргалтайгаар эхлүүлж, зорьсон зорилгууд биелэх төлөвтэй байна.

Эрүүл мэнд: Эрүүл мэнд энэ сард таатай байх хэдий ч гэнэтийн үед шаардагдаж магадгүй төсвийг өөртөө байнга бэлэн байлгахыг од эрхэс сануулж байна. Гэнэтийн бэртэл гэмтэл авч магадгүй тул хянамгай байхыг зөвлөж байна.

ХИЛЭНЦЭТ

Ажил хэрэг: Энэ сарын 3-ны өдөр хилэнцийн ордныхонд хэрэгтэй эрч хүч од эрхэсийн байрлалаар нэмэгдэнэ. Ажлын хамт олноо гэртээ урих, тэдэнтэй цагийг хамтдаа өнгөрөөж дотносох нь таны карьерт тустай.

Хайр дурлал: Шинэ оны эхний сарыг хайртай дотны хүнтэйгээ насан туршдаа мартахааргүй өнгөрөөж, зав гарах бүртээ хамт байж, романтик болзоо зохиохыг од эрхэс зөвлөж байна.

Эрүүл мэнд: Хилэнцэтийн ордныхоныг энэ сард усан аялал төдөвлөхгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эрүүл мэндийн байдал ерөнхийдөө сайн.

НУМ

Ажил хэрэг: Ажил дээрээ уураа барьж, ямар нэгэн зүйл болох үед хэт их аашилж болохгүй. Тантай харилцаа таарамжгүй байдаг хүмүүс таны энэ үйлдлийг алдалгүй таны нэр хүндэд муугаар нөлөөлөх тул ааш зандаа хянамгай байхыг анхааруулж байна. Энэ сард таны санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. 23-ны өдөр таны карьерт чухал ахиц авчрах өдөр тохиож магадгүй тул олдох боломжийг битгий алдаарай.

Хайр дурлал: Ганц бие нумын ордныхон энэ сард ажилдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Хостой нумыхан ажилдаа хэт анхаарал хандуулснаар хосоо гомдоож магадгүй эсвэл таны хос аль хэдийн гомдсон байж магадгүй тул энэ сард илүү цагаар ажиллах, амралтын өдрүүдээр ажиллах зэргийг төлөвлөх хэрэггүй.

Эрүүл мэнд: Өнгөрсөн долоо хоногуудад таны биеийн байдал ихээхэн сайн байсан ч энэ сард та идэж ууж байгаа зүйлсдээ хянуур байхгүй бол хоолны хордлогод орох, гэдэсний үйл ажиллагаа муудах зэрэг өвчлөлд өртөуж болзошгүй.

МАТАР

Ажил хэрэг: Нэгдүгээр сард таны эрч хүч огцом нэмэгдэж, улмаар үр бүтээлтэй ажиллаж, сарын сүүл үе гэхэд инээмсэглээд тайван суух боломж олдно. Тэр үед гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхийг хичээгээрэй. Энэ сард та их зүйл хийж бүтээх хэдий ч өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Мөн хамтран ажиллагсад болон цаг үеэсээ хоцрохгүй байхыг хичээгээрэй. Хувийн амьдралын харилцаагаа аль болох таатай байлгавал зүгээр. Харин наймны өдөр мөнгө олох олон боломж гаргаж ирнэ. Боломжийг алдахгүйг хичээгээрэй. Зорьсон зорилгууд саадгүй биелэх тул бусадтай хамтран ажиллаж жинхэнэ удирдагч гэдгээ үзүүлээд өг.

Хайр дурлал: Зургаа болон долооны өдрүүд хожим мартагдахааргүй өнгөрнө. Энэ өдрүүдэд таны хүч чадал оргилж байх нь. Үүнийг ашиглан өөрийгөө хэн гэдгийг бусдад харуулаад авах хэрэгтэй шүү.

Эрүүл мэнд: Сарын сүүл үеэр боловсролоо дээшлүүлэх, эсвэл аялах хүсэл хүчтэй төрөх байх. Мөн тэр үеэр эрүүл хоол идвэл эрүүл мэндэд болон хүч чадалд нэн тустай.

ХУМХ

Ажил хэрэг: Та амьдралын зарим зорилгоо эргэн нэг харж, арай орчин үеийн зорилготой болох хэрэгтэй. Гэхдээ ажил хэргийн тал дээр төлөвлөгөөгөө дагах хэрэгтэй. Яг таг дагасан төлөвлөгөө чинь дараагийн саруудад чухал хэрэг болно. Адал явдал, ой санамжийг тэнцвэртэй байлгах хэрэгтэй шүү. 23-нд таны хөрөнгө оруулсан аливаа зүйлсийн чинь хариу ирнэ. Мөн зарим нэг гайхалтай зүйлсийг шинээр сурна. Ийнхүү зөн совин чинь таныг ивээх тул хөрөнгө оруулах гэх мэт ажилд ээлтэй байх нь.

Хайр дурлал: Өөртөө халтай үйл хэрэг, үл хэллэгийг аль болох бага хий. Оронд нь бусдад туслах нь танд өөрт чинь ч ашигтай. Сэтгэл санааны байдалдаа сайн анхаарах хэрэгтэй. Хуучин шархнуудаа эмчлэх олон боломж гарч ирнэ. Сэтгэлийн шархнууд эдгэрснээр гайхалтай гэрэлт үр дүнд хүрнэ. Сарын сүүлээр эд хөрөнгө огцом өсгөх боломж гарч ирнэ. Тэр үед дайснуудаасаа зайгаа барьж, үнэнч нөхөдтэйгөө ойр байх хэрэгтэй.

Эрүүл мэнд: Нэгдүгээр сард од эрхэс таныг эрүүл мэнддээ онцгой анхааран, хүйтэн өдрүүдэд ороолт малгайгаа сайн өмсөхийг захиж байна. Ажил дээрээ сөрөг хандлагатай хүмүүсээс зайгаа барь. Ялангуяа таны нервийг барж, эрч хүчийг чинь үгүй хийдэг хүмүүстэй ойртох ч хэрэггүй. Мөн зан авиртаа анхаарах хэрэгтэй. Магадгүй та энэ сард аль нэг найзтайгаа муудалцаж, хожим эвлэрнэ. Эмнэлэгт үзүүлээд авахад гэмгүй. Мөн ахмад настнаа хүндэтгэж харьцвал үнэхээр сайн. Эргэн тойрныхоо хорон санаатнуудаас нүдээ салгаж болохгүй шүү. Үгүй бол гай газар доороос, дайсан модон дотроос гараад ирж болзошгүй.

ЗАГАС

Ажил хэрэг: Шинэ сарын тогтвортой байдал танд таатай хандна. Таны дотоод ертөнц, мөрөөдөл улам бүр зөн билгийн шинж чанартай болж байна. Иймд сайхан зүйлс тохиолдож, та унтаж байхдаа, гадуур алхаж явахдаа, эсвэл байгальд зугаалж явахдаа гайхалтай төслийн санаа олж ч болзошгүй. Энэ мэтчилэн энэ сард мөрөөдөл, төсөөллөөс гайхалтай шинэ санаа төрсөөр байх нь. Улмаар та гадаад төрхөөрөө ч тэр, хүмүүст мэдрэгдэх талаасаа ч тэр олон шинэ өөрчлөлтүүдтэй нүүр тулна. Гэхдээ гадаад төрхөө өөрчлөхдөө бүү хэтрүүлээрэй. Эс бөгөөс насаараа харамсч магадгүй шүү. Чухам энэ л бүтээлч сарыг ашиглан метафизик юм уу зурхайн ухаан сонирхоод үзэхэд гэмгүй гэж зөвлөе.

Хайр дурлал: Төрсөн өдрийн үеэр урьд урьдныхаас илүү адал явдалтай учирч магадгүй. Тиймээс утасны дуудлага, зурвас бүрийг анхаараарай. Тэд танд нэг зүйл хэлэх гээд байна. Од эрхсүүд таны энэ сар өөртөө онцгой анхаарч, амьдралын хэв маяг, хооллолтоо эргэн нэг харахыг зөвлөж байна. Учир нь эдгээр нь таны сайхан амьдралд том цохилт авчирж магадгүй. Өөрийг чинь гомдоосон хүмүүсээс зайгаа барьж, таагүй санагдсан бүхнээсээ холдох хэрэгтэй. 18-ны өдөр цоо шинэ мэдрэмж, хүч чадал ирж, хичээж яваа ажилд чинь сайнаар нөлөөлөх болно. Мөн найз нөхдөдөө цаг гаргах хэрэгтэйг мартаж болохгүй.

Эрүүл мэнд: Уламжлалаа эвдэж ажил мэргэжлийн тал дээр шинэ сонголтод соргог байх хэрэгтэй. Жишээ нь найз нөхөдтэйгөө хамтран бизнес эрхлэх, хөрөнгө оруулахад сайн үр дүнд хүрэх нь дамжиггүй. Ашиг орлого таны нуруун дээр ачааг хөнгөлж өгнө. Энэ сард таны хамтрагчдад ч ээлтэй байх нь. Тэд таны амьдралд хэрэгтэй, чухал гэдгийг өөрсдөд нь сануулж байх нь зүйтэй. Тэдэнд цаг гаргаж гайхалтай зүйлсийн талаар ярилцах хэрэгтэй. Улмаар та тэдэнтэй насан туршийн найзын нандийн холбоогоо бататгах болно.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …