Гиннесийн номд Энэтхэгийн “Renani Jewels” компанийн үүсгэн байгуулагч 25 настай Харшит Бансалийн 12,638 алмаазан шигтгээтэй бөгжийг бүртгэжээ.
Харшит Бансаль гайхамшигтай бүтээлээрээ 2020 оны 12-р сарын 4-ны өдөр Гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна.
“Marigold” нэртэй бөгжийг 38.08 каратын олон мянган ширхэг байгалийн алмаазаар чимэглэсэн бөгөөд нийт 165 грамм буюу 5.8 жинтэй ажээ.
Дэлхийн дээд амжилтыг өмнө нь 7801 алмаазан шигтгээтэй бөгж эзэмшиж байжээ.
“Renani Jewels”-ийн үүсгэн байгуулагч Харшит Бансал Энэтхэгийн Сурат хотод үнэт эдлэлийн дизайнаар суралцаж байхдаа энэхүү бөгж бүтээх санаагаа олжээ.
Түүнээс хойш гурван жилийн дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 30-нд “Renani Jewels” компани бөгжийг бүтээж дуусжээ.
A post shared by RENANI JEWELS (@renanijewels)