МХЕГ:PCR шинжилгээний халдварын сорьц авах багц бүтээгдэхүүн хөлдсөнийг илрүүлэн саатуулав

БНХАУ-аас Замын-Үүд боомтоор энэ сарын 03-ны өдөр “А” компанийн импортолсон “Коронавирусийн PCR шинжилгээний халдварын сорьц авах багц”-ыг хилээр нэвтрүүлэх үед хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийж, энэхүү бүтээгдэхүүнийг импортлохдоо зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, оношлуур хөлдсөн зөрчлийг илрүүллээ.

Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээгдэхүүнийг түр саатуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …