Ачтан эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг тусгаарлах байр руу нүүлгэн шилжүүлжээ

Ачтан эмнэлэгт КОВИД-19 халдвар гарсантай холбогдуулан эмнэлгийг ариутгахын тулд Улсын Онцгой комиссын шуурхай штаб тус эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг тусгаарлах байр руу нүүлгэн шилжүүлжээ.

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2020.01.05/ “Ачтан” эмнэлэгт үүссэн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Ачтан” эмнэлэг нь шинэ жилийн баяр амралтын дараа нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд нэгдүгээр сарын 3-нд бүх эмч, ажилчдаа Covid-19-ийн түргэвчилсэн оношлуурт хамруулж, шинжилгээ авсан байна.

Түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан ажилчдаасаа дахин PCR шинжилгээнд хамруулсан. Одоогийн байдлаар нийт есөн хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэлтэй байна. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

“Ачтан” эмнэлэг нийт 134 эмч, ажилтантай. Арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл тус эмнэлгийн дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан. Тус эмнэлэг нь арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн үйлчлүүлэгчдээсээ асуумж авч, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байсан.

Хамгийн сүүлийн үйлчлүүлэгч арванхоёрдугаар сарын 24-нд хэвтэн эмчлүүлж, 28-нд сүүлийн дөрвөн үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргасан. Арванхоёрдугаар сарын 29, 30-нд тус эмнэлэг бүх нийтийн цэвэрлэгээг хийж, эмч ажилтнуудаа амраасан гэсэн мэдээлэлтэй байна.

Эрүүл мэндийн яамнаас анхааруулж хэлэхэд арванхоёрдугаар сарын 15-наас хойш “Ачтан”эмнэлгээр 12-р сарын 15 –наас хойш үйлчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох шинжилгээний цэгүүдэд очиж шинжилгээнд хамрагдахыг хүсч байна. Очиж байгаа иргэд маань амны хаалтаа зүүж, зайгаа барин шинжилгээнд хамрагдах нь чухал байна” гэж мэдэгдсэн юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …