ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“ 2021 оны 01-р сарын 05-ны өдөр нийт 16.377 хүний сорьцонд PCR-ийн шинжилгээ хийхэд 41 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.
Үүнд:
ХӨСҮТ-ийн эмч, ажилтан 5 хүн,
“Ачтан” эмнэлгийн эмч, ажилтан зэрэг 9 хүний гэр бүлийн ойрын хамаарал бүхий хүмүүс:“Ачтан” эмнэлгийн голомттой холбоотой 16,
Нийтийн тээврийн “Тэнүүн огоо” ХХК-ийн автобусны 2 жолооч, мөн тусгаарлалтад байсан 3 жолооч,
Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан учраас тус хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүнээс коронавирус илрээд байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн үүссэн голомттой холбоотойгоор гэр бүлийн болон дам хавьтлуудын тусгаарласан хүмүүсээс бусад тохиолдлууд илэрсэн байна.
Монгол Улсын хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 1349 боллоо.
Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 853, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 408 байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
• Улаанбаатар -527
• Сэлэнгэ -217
• Дархан-Уул -45
• Дорноговь -32
• Орхон -25
• Говьсүмбэр -4
• Архангай -3
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
• Баянгол дүүрэг -67
• Баянзүрх дүүрэг -309
• Чингэлтэй дүүрэг -26
• Сүхбаатар дүүрэг -33
• Сонгинохайрхан дүүрэг -46
• Хан-Уул дүүрэг -43
• Багануур дүүрэг -1
• Налайх дүүрэг -2
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:
• Баянгол – 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 16, 17, 18, 19, 20, 25-р хороо
• Баянзүрх – 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27-р хороо
• Сүхбаатар – 1, 3, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19-р хороо
• Сонгинохайрхан – 1, 2, 5, 7, 8, 9, 13, 16, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 29, 30, 31, 36, 38-р хороо
• Хан-Уул – 4, 10, 14, 16, 18, 20, 21-р хороо
• Чингэлтэй – 6, 7, 11, 12, 13, 14, 15, 16, 19-р хороо
• Багануур – 4-р хороо
• Налайх – 3-р хороо
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 451 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна.
Биеийн байдал маш хүнд 3, хүнд 13, хүндэвтэр 138, хөнгөн 297 хүн байна.
Ачтан эмнэлгээс үйлчлүүлсэн иргэд халдварт өртсөн байх магадлал өндөр байгаа учраас 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд өөрийн амьдарч байгаа дүүрэг хорооны шинжилгээ авах цэгт очиж, шинжилгээ өгөхийг хүсч байна.
Арванхоёрдугаар сарын 20-ноос хойш эмнэлэгт хэвтэж байсан 14 хүн байгаа. Эмнэлгээр үйлчлүүлсэн, тусламж авсан хүмүүс өөрсдийгөө 14 хоног хянах, гадуур явахгүй байхыг анхааруулж байна.”гэж мэдэгдлээ.