Өнөөдөр МҮЭХ дүрмээ шинэчлэж, ерөнхийлөгчөө сонгоно

images (4) Өнөөдөр МҮЭСТО-нд Монголын Үйлдвэрчний Эвлэл/МҮЭ/-үүдийн холбооны ээлжит бус ХХI их хурал болох гэж байна.

Тус хурлаар МҮЭ-үүдийн холбооныхон дүрмээ шинэчлэн, ерөнхийлөгчөө сонгох юм байна. Учир нь тус холбооны ерөнхийлөгч байсан С.Ганбаатар УИХ-ын гишүүн болж өнгөрсөн өвлөөс эхлэн албан үүргээсээ чөлөөлөгдсөнөөс хойш МҮЭХ түр орлон гүйцэтгэгч дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараар удирдуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

МҮЭХ-ны ерөнхийлөгчид МҮЭ-үүдийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга Ц.Адъяа нар өрсөлдөж байгаа ажээ.

Г.Сонор.ugluu.mn

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …