ЭМЯ, ХӨСҮТ хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр цар тахлын нөхцөл байдал, тархалт, хариу арга хэмжээтэй холбоотой цаг үеийн асуудлаар сэтгүүлчид асуулт асуулаа.
-Тэг зогсолт хийх тухай мэдээлэл Засгийн газарт яригдаж байна гэх мэдээлэл гараад байна. ЭМЯ-наас ямар саналыг Засгийн газарт өгсөн бэ?
Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэл “Тэг зогсолт хийх эсэхийг Эрүүл мэндийн яам дангаараа шийддэггүй. Цар тахал, Гамшгийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ, ОБЕГ, МХЕГ, ХХААХҮЯ гэх мэтчилэн 17 байгууллагын төлөөлөл орсон хүмүүс эрсдэлийн үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээг үндэслэн ЭМЯ тодорхой саналаа Засгийн газарт хүргэдэг юм. Олон улсад үүрэг хүлээсний дагуу ерөнхий арга хэмжээг ХӨСҮТ хариуцаж, үнэлгээ дүгнэлтээ гаргадаг. Одоогоор ийм санал гаргаагүй байна” гэж мэдэгдлээ.