БЗД: Энэ амралтын өдрүүдэд иргэдээс шинжилгээ авахгүй

УОК, НОК-н шийдвэрээр БЗД-ийн PCR шинжилгээний багууд нэмэлтээр Баянгол дүүрэг дээр ажиллаж байгаа тул энэ амралтын өдрүүдэд иргэдээс шинжилгээ авахгүй гэдгийг бид албан ёсоор мэдээлсэн. Гэвч иргэд үйл ажиллагаа явуулахгүй байгаа цэгүүдэд шинжилгээ өгөхөөр олноороо ирж байгаа нь зохиомол бөөгнөрөл бий болгож, халдвар хамгааллын дэглэм зөрчиж байна.

Тиймээс иргэд та бүхэн дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг хүлээцтэй хүлээн авч энэ амралтын өдрүүдэд гэртээ байцгаана уу. Бид ирэх даваа гарагаас эхлэн хэвийн горимоор үндсэн таван  байнгын цэгээ ажиллуулахаар бэлтгэж байна.

Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хариуцлагатай байхыг  уриалж байна.

Баянзүрх дүүргийн онцгой комисс

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …