Хөгжиж буй орнуудын вакцинжуулалтад зориулж нэг тэрбум ам.доллар цуглуулжээ

Форд, Фиат Крайслер, Тоёота зэрэг автомашины компани 8-ны өдөр мэдэгдэхдээ: чипний хомсдолоос болж, автомашины үйлдвэрлэлээ бууруулах болно гэжээ.

Гадаадын мэдээнд тэмдэглэснээр, бүх дэлхийн автомашины үйлдвэрлэл урьдчилан төсөөлснөөс илүү хурдтай сэргэсний улмаас, одоогоор автомашин болон электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид чип дутагдах хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна. Түүнчлэн шинэ коронавирусийн халдварын нөлөөлөлөөр, бүх дэлхийн хэмжээнд гэрээсээ ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэж, хувийн компютерийн хэрэгцээ нэмэгдснээр, бүх дэлхийн чипний үйлдвэрлэлийн чадавх хангалтгүй болов, энэ нь бас ч автомашины чип дутагдаж байгаагийн нэгэн шалтгаан болно.

Швейцарийн зээлийн банкны судалгааны тайланд тэмдэглэхдээ: сүүлийн үед чипний хангалтын асуудал автомашины үйлдвэрлэлийн хэмжээг хязгаарлаж магадгүй гэжээ. Харин автомашины салбарын хүмүүс тэмдэглэхдээ: сүүлийн үед машин тэрэгний аж ахуйн нэгжүүд эн тэргүүнд ашиг орлого нэлээд их олох боломжтой загварын машин үйлдвэрлэх болно гэжээ.

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …