Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж буйтай холбогдуулан өнөөдөр (2021.01.11)-өөс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд QR код ашиглахгүй бөгөөд өмнөх шигээ дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж, амралтын өдөр үйлчлэхгүй байх шийдвэр хэвээрээ юм.

– Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Даваа гаригт;

– Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Мягмар гаригт;

– Гурав, наймаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Лхагва гаригт;

– Дөрөв, есөөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Пүрэв гаригт

– Тав, тэгээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Баасан гаригт зорчихгүй.

Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээс сондгой тоогоор төгссөн 275624, тэгш тоогоор төгссөн 275.761 ширхэг тээврийн хэрэгсэл байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …