Сэтгэцэд нөлөөлөх канабис төрлийн ургамал хэрэглэж байсан эмэгтэйчүүдийг саатууллаа

  Энэ сарын 2-нд Багануур дүүрэгт сэтгэцэд нөлөөлөх канабис төрлийн ургамал хэрэглэж байсан 16-23 насны 6 залуусыг цагдаагийн байгууллагаас саатуулсан. Тэдний хоёр нь эмэгтэй байсан ажээ. 

Тус дүүрэгт дахин хэрэг гарсан байна. Тодруулбал, тус дүүргийн нэгдүгээр хорооны …. дугаар байрны … тоотод хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, хэрэглэж байна гэсэн мэдээлэл оршин суугчдын зүгээс иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус тоотод оршин суух 33 настай С, 33 настай эмэгтэй Б, БЗД-ийн 28 дугаар хороо, Хужирбуланд оршин суух хаягтай 26 настай Э нар сэтгэцэд нөлөөт канабис өвсний төрлийн ургамлыг хэрэглэж, хадгалж байжээ. Хэрэглэсэн канабис ургамлыг эд мөрийн баримтаар хураан авч, хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …