УЛСЫН БҮРТГЭГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА.ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ А.ЕРКЕГҮЛ
Иргэд маань Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасан тогтоосон хугацааг мэдэхгүйгээс болж, зөрчил гарган торгуулах байдал их гарч байна.
Иймд хуулийн хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлж байхыг иргэддээ зөвлөе.Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйл. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих.
1. Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Үүнд: дараах тогтоосон хугацаанууд орно.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт. Эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор холбогдох баримт бичгийг бүрдүүлж, төрсний бүртгэлд бүртгүүлнэ.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт. Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 өдрийн дотор холбогдох баримт бичгийг бүрдүүлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт. Иргэний нас барсныг нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг нь холбогдох баримт бичгийг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3 хоног, сум, Дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дах хэсэгт. Монгол улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор холбогдох баримт бичгийг бүрдүүлж, иргэний шинэчилсэн бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дах хэсэгт. Монгол улсын иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хо