Авто тээврийн товчоод дээр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 3184 иргэн нэвтэрчээ. Тодруулбал,  албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1047 тээврийн хэрэгслээр 1790 зорчигч хот руу нэвтэрч, 792 тээврийн хэрэгслээр 1394 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 82 ажилтан үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 27 албан хаагч ажиллажээ. Хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй аж.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …