Өглөөний газар хөдлөлтийн талаар Ханх сумын Б.Эрдэнэбаатар даргатай утсаар холбогдож мэдээдэл авлаа.
Үүрийн 05 цаг 33 минутанд хүчтэй мэдрэгдсэн. Энэ хөдлөлтийг яг газар дээрээ 6.8 балл гэж мэргэжлийн байгууллага тодорхойлсон. Хөвсгөл нуураас мөсний болон маш хүчтэй нүргэлэх чимээ гарсан. Газар хөдлөлтийн мэдрэгдэх байдал 10.30 минут хүртэл хэд хэдэн удаа дахин мэдрэгдсэн байна. Ноцтой хохирол гараагүй ч сургуулийн хананд цууралт өгч, хэд хэдэн цонх хагарсан, Хүн эмнэлгийн дүүжин тааз нурсан, шинэ ашиглалтанд орсон ЗДТГ-ын байрны хананд цууралт өгчээ.