Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Т.Батбаяр гуай руу УИХ-ын гишүүн, ХСҮТ-ийн Ерөнхий захирал асан Ж.Чинбүрэн “Сонгдо” эмнэлэгт арванхоёрдугаар сарын 31-ний өдөр үзүүлсэн шинжилгээний хариунаас дүгнэлт хийж үзэхэд “Ходоод тайрах хагалгаанд оруулах боломжтой” байна гэсэн дүгнэлт гарсан. Яаралтай ирж шинжилгээнд хамрагдаад хагалгаанд ор” хэмээн холбогджээ.
Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Т.Батбаяр гуай манай телевиз рүү холбогдож “Та бүхнийхээ ач буянаар ходоод тайрах хагалгаанд орохоор боллоо. Энэ бүтэн сайн өдөр Улаанбаатар руу хөдлөхөөр бэлтгэлээ базаагаад байж байна” гэх баярт мэдээг дуулгалаа.
Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу өндөр өртөгт эмчилгээний бүх төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас гаргах аж.
эх сурвалж:LIVETV.MN