Бичиг баримтын зөрчилтэй гадаадын 246 иргэнийг албадан гаргажээ

27fc1044f8a9a9cebig Өнгөрсөн баасан гаригт Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт шалгалт явуулж гадны таван орны 246 иргэнийг албадан гаргасан байна.

Тэдгээр иргэд нь “Монгол Улсад хүчин төгөлдөр бус хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн нь нотлогдсон, түр ирэгч виз бүртгэлийн журам нэг жилд 2 удаа зөрчсөн, Монгол Улсад байх виз болон оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, тус улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн” болох нь шалгалтаар тогтоогджээ. Албадан гаргасан галны иргэд ойрын гурван жилийн хугацаанд манай улсын хилээр дахин нэвтрэх эрхгүй болдог аж.

Дашрамд дурьдахад, ГИХАЭГ-аас өнгөрөгч 2012 онд 303 удаагийн хяналт шалгалтаар 769 аж ахуйн нэгж, байгууллагын 11639 гадаадын иргэний паспорт, баримт бичгийг шалган 66 иргэний оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визийг цуцалж, нийт 22 орны 1880 иргэнийг албадан гаргасан байна.

Г.Сонор.ugluu.mn

Санал болгох мэдээ

Шар усны үерийн эрсдэлээс сэргийлэн Сэлбэ голын 165,020 тонн мөсийг тээвэрлээд байна

Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 15-аас эхлэн тус …