БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо.

Тодруулбал, энэ сарын 22 болон 31-нд нислэг үйлдэн, иргэдээ татан авах юм.

Мөн ирэх сараас эхлэн тусгай үүргийн нислэгүүдийг хийж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ татан авах бөгөөд мэдээллийг тухай бүрт нь олон нийтэд мэдээлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …