С.Одонтуяа: Гадаад гацсан монголчуудынхаа өмнөөс Төрийн ордонд суулт хийнэ

С.Одонтуяа: Гадаад гацсан монголчуудынхаа өмнөөс Төрийн ордонд суулт хийнэУИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаадад гацсан монголчуудыг татан авах асуудлаар ҮАБЗ-д хандаж, Төрийн ордоны хоёрдугаар давхарт суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ.УИХ-ын гишүүн миний бие гадаад гацсан, эх орондоо ирмээр байгаа хүмүүсийн өмнөөс Төрийн ордны хоёр давхарт суултыг эхлүүлж байна. Коронавирусээс болоод гадаад гацсан монголчууд маш их байна. Монголчуудын амь нас гадаадад эрсдэлд ороод байна. Ялангуяа БНСУ-д байгаа иргэд эсэргүүцлээ илэрхийлж байгааг мэдэж байгаа байх. Онгоцондоо суух өдрөө хүлээж байгаад амьт насаа алдсан тохиолдол ч гарч байна. Өнөөдөр хүний эрх зөрчигдөж байгааг бид хараад зүгээр сууж болохгүй. Энэ асуудлаар би ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байгаа. Эх орондоо буцах хүсэлтэй, сөрөг хариутай иргэдийг яаралтай татаж авах хэрэгтэй байна. Буцах өдрөө хүлээж байгаа хүмүүст тусгай нислэгийн хуваарийг нээлттэй зарлаж, төлөвлөх боломжийг олгох хэрэгтэй.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …