QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээнэ

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалт явууллаа.

Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрлах “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар 32 салбар дэлгүүр болон Их тойрууд байрлах Chinese рестораныг хамруулсан юм. Хяналт шалгалтын явцад дээрх байгууллагууд QR бүртгэлийг хийхгүй байх, үйлчлүүлэгчдээ бүрэн хамруулаагүй зөрчил илэрлээ. Тухайлбал, Миний сүлжээ дэлгүүрийн үүсгэсэн QR уншигдахгүй байх, Сансар сүлжээ дэлгүүрийн QR код уншуулсан бүртгэл 200 гаруй байсан бол кассын гүйлгээгээр 1000 гаруй хүнд үйлчилсэн  зөрчил илэрсэн байна. Харин Chinese ресторан кассын гүйлгээн дээр 200 гаруй хүнд үйлчлүүлсэн мэдээлэлтэй бол QR бүртгэлийг ердөө нэг хүнд хийсэн зөрчил илрэв. 

Тиймээс дээрх үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хааж, маргааш өглөө зөрчлийг нь арилгуулсны дараа нээх үүргийг холбогдох албаныханд өглөө. 

Нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыгцаашид ч эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм. Иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглах, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …