БГД:Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр /2021.01.21/ Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн Гүйцэтгэх захирал М.Галбаатар, тэргүүлэгч гишүүдийн төлөөлөл, Баянгол дүүргийн “Эвсэг” салбар зөвлөлийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнөөгийн байдлаар 750 байр, 240 орчим Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 1000 орчим ажилтан өдөр тутам ажиллаж байна.

Иймд Коронавируст /ковид-19/ цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм баримтлан ажиллаж, амьдарч буй нийт оршин суугчид, үйлчилгээний ажилтнуудын халдвар хамгааллын асуудалд анхаарч, хойшид нягт хамтран ажиллах талаар талууд санал солилцсон.

Үүнд:

-СӨХ-ны ажилтнуудыг давтан шинжилгээнд хамруулах

-Орон сууцуудад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэн, шат дараатай зохион байгуулах нэгдсэн арга зүйгээр хангах, төгөлдөржүүлэх

-Засаг даргын Тамгын газраас ариутгал, халдваргүйтгэл хийх зориулалт бүхий зарим эд материалийн дэмжлэг үзүүлэх

-Хойшид хамтран ажиллах санамж бичиг, жилийн ажлын төлөвлөгөө боловсруулан, дүгнэж ажиллах

-Коронавируст /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр СӨХ-ны үйл ажиллагаанд мөрдлөг болгох зөвлөмжийн төсөл боловсруулж, мэргэжил арга зүй, удирдлагаар хангах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …