Баянзүрх дүүргийн НҮГ-ын ажилтнаас коронавирусын эерэг тохиолдол илэрсэн учраас дүүргийн НҮГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нөхцөл бүрдэх боломжгүй байгаа.Иймээс Нийслэлийн Засаг дарга, Хотын менежерийн өгсөн чиг үүргийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогийг 3 хоногийн дотор ачиж дуусгахаар боллоо.
Мөн Нийслэлийн Засаг дарга, Хотын менежерийн зүгээс шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчээр хангахаар болжээ.Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогыг ачиж дуусгалаа.
Цаашид 3 хоногийн дотор бусад бүх хороодын нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогыг ачиж дуусгахаар төлөвлөжээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас хогны асуудал дээр онцгой ач холбогдол өгч ажиллахаа хэллээ.
Түүнчлэн ирэх 3 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн хоггүй болгоно гэж Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.