НӨАТ-ын сугалааг болиулах саналыг ШӨХТГ-аас Шадар сайдад хүргүүлэхээр болжээ

 

  ШӨХТГ-аас НӨАТ сугалааны тохирол дээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтын нэгдсэн дүнг энэ долоо хоногт нэгтгэн гаргах юм байна. Мөн шалгалтын нэгдсэн дүнг Монгол Улсын Шадар сайдад хүргүүлэхийн зэрэгцээ НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлэхээр төлөвлөжээ.

Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж ШӨХТГ үзэж байна.

Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Сошиалд явж байгаа азтан шалгаруулах сугалаа, тоглоомноос болж маш олон иргэн хохирч байна хэмээн ШӨХТГ-ын дарга мэдэгджээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …