Шинэ Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг МАН-ынхан томилохоор тохирч, түүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн барьсан. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр УИХ-д оруулахаар болжээ. 

Төрийн тэргүүн Ерөнхий сайдын нэрийг тав хоног дотор УИХ-д оруулах хуулийн заалттай. Энэ дагуу өнөөдөр УИХ-д оруулснаар байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томилно. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14:00 цагт товлогдсон бөгөөд түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох юм. 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …