Ханх суманд өнгөрсөн шөнө таван удаа газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар 1-р сарын 12-ны өдөр 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш олон удаа давтагдаад байгаа.

Тэгвэл тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өнгөрсөн шөнө буюу 1-р сарын 25-ны 20:42 цагт 3.9 магнитуд, 21:53 цагт 4.8 магнитуд, 22:01 цагт 3.7 магнитуд, 1-р сарын 26-ны 01:23 цагт 4.1 магнитуд, 07:01 цагт 4.0 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус бүртгэгдсэн байна.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн, одоогоор учирсан хохирол байхгүй гэдгийг мэдээлсэн юм.

Эх сурвалж: Одон орон геофизикийн хүрээлэн

Санал болгох мэдээ

ҮЕР БОЛОХОД Л САНАДАГ НИЙСЛЭЛИЙН “МАРТАГДСАН“ ГОЛ

Жил бүрийн зун бороо ороход Сэлбэ гол нийслэлийн хамгийн их яригддаг сэдэв болдог. Үер бууж, …