ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 12885 хүнд шинжилгээ хийхэд 18 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна.
Тухайлбал, Х apartment, Микс пицца, Наркологийн эмнэлэгтэй холбоотой, Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байрнаас илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 877 болсон байна. Сүүлийн 24 цагт Яармагийн 300 ортой эмнэлгээс 59 хүн эдгэрч, гэртээ гарлаа.
ХӨСҮТ-өөс 22, Цэргийн төв эмнэлгээс 10 хүн эмнэлзүйн хувьд эдгэрч, Яармагийн 300 ортой эмнэлгийн хяналтад шилжлээ.
Монгол Улсын хэмжээнд нийт 1710 болсноос 1303 хүн эдгэрч, одоо ХӨСҮТ-Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэгт 394 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 343, хүндэвтэр 50, хүнд нэг байна”гэж мэдэгдлээ.