Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 86 ажилтан, алба хаагч ажиллаж байна

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1884 тээврийн хэрэгслээр 3115 зорчигч хот руу нэвтэрч, 1406 тээврийн хэрэгслээр 5593 зорчигч хотоос гарсан байна.

Нийт 5593 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 86 ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …