Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэгт ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Энхболд сайд үүрэгт ажлаа хүлээн авлаа. Эрүүл мэндийн яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан гардуулж шинэ сайдын цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ.

Тамга гардуулах үйл ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЭМЯ-ны удирдлагууд оролцлоо.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан  “Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахаар томилогдсон С.Энхболд сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхэлсэн томоохон ажлуудыг үргэлжлүүлж, үр дүнтэй ажиллана гэж итгэж байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье.”гэлээ.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …