Имарт НЗДТГ-аас санаачилсан “Дэм Дэмэндээ” аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон. Эхний хэсгийг БГД-т хүнсний хангамж нэн шаардлагатай байгаа 500 айл өрхөд хүлээлгэн өгсөн байна.
Харин Сүхбаатар дүүргийн 500 айл өрхийн хүнсний багцыг СБД-ийн засаг дарга Х.Болормаа, Засаг даргын тамгын газрын дарга Н.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа нарт хүлээлгэн өглөө.
Мөн өдөр үдээс хойш БЗД-ийн 721 өрхийн хүнсний багцыг НЗД-ийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх, ИТХ-ын дарга С.Баяр болон бусад холбогдох хүмүүст Алтай Холдинг компанийн ерөнхийлөгч Б.Самади, “Скай Хайпермаркет” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Жавзмаа нар хүлээлгэн өглөө.
Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш Имарт нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ажлыг хийж байгааг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тухайлбал, эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий аранз хүлээлгэн өгсөн. Мөн 900 гаруй ажилтнууд, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярын бэлэгний орц зэрэг олон ажлыг зохион байгуулсан. Энэ хүнд цаг үед “дэм дэмэндээ” аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал болохыг и мартын хамт олон хэлж байсан юм.