Засгийн газар 100 хоногт цахим шилжилтийн хоёр дахь давлагааг хийж, 513 төрлийн үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэн

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан болж байна. 

Хуралдааны эхэнд цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилгоор хийгдэж буй E-Mongolia ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайд хэллээ.

Тэрбээр “Цар тахлын үеийн сэтгэл зүй сорилт болон боломжийг аль алийг нь авчирсан. Боломж нь цахим засаглалтай холбоотой хөгжлийг өөрчиллөө. Бид хоцорч болохгүй. Засгийн газар эхний 100 хоногт багтааж цахим шилжилтийн хоёр дахь давлагааг хийж амжуулах хэрэгтэй. Одоогоор 182 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэсэн, 513 болгоно. Цаашид нугалаа үүсгэдэг, бухимдал, хүнд суртал гаргадаг үйлчилгээг бүгдийг нь E-Mongolia-д холбох ёстой” хэмээв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …