Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил буурахгүй байна

Энэ оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой ЭНД харьцуулахад нийт 28554 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 16.2 хувиар өссөн бол Нийслэлд 31.3 хувиар өсч, орон нутагт 3.1 хувиар буурсан дүнтэй байна.

Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл Цагдаагийн байгууллага 98.57 хувийг, Мэргэжлийн хяналт 0.26 хувийг, Онцгой байдал 0.08 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 1.09 хувийг нь тус тус шалган шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн хуулийн этгээд 36.7 хувиар буурч, шийтгүүлсэн хүн 16.0 хувиар өссөн байна.

Нийтлэг үйлдэгддэг зөрчлийн гаралт буурахгүй байна. Тухайлбал: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 57.7 хувиар, Хулгайлах зөрчил 30.0 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 25.9 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 18.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 14.2 хувиар тус тус өссөн байна.

Харин Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, Танхайрах, Хүний биед халдах зөрчил өсөх хандлагатай байсан бол 2.1-27.4 хувь хүртэл тус тус буурчээ.

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Сонгинохайрхан,  Баянгол, Хан-Уул дүүрэг, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь аймгуудад хамгийн их үйлдэгдсэн бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 61.5 хувь нь Нийслэлд үйлдэгдсэнээс өнгөрсөн долоо хоногийн мөн адил Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 6038 бүртгэгджээ.

Энэ төрлийн зөрчлийн 38.5  хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс  Дорноговь, Өмнөговь ,Хэнтий, Хөвсгөл аймгуудад хамгийн их гарсан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …